Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | “НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН БИОМАРКЕРУУД” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
16812
post-template-default,single,single-post,postid-16812,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН БИОМАРКЕРУУД” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

01 Feb “НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН БИОМАРКЕРУУД” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо нь Итгэл Эрүүл мэнд ХХК, БНХАУ-ын SNIBE компанитай хамтран 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний хяналтын биомаркерууд” сэдэвт олон улсын сургалт, семинарыг зохион байгууллаа.

Тус сургалт танхимын болон цахимаар хэлбэрээр зохион байгуулагдаж сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эх барих, эмэгтэйчүүдийн, лабораторийн эмч нар болон биоанагаах судлаач, эмнэлзүйн эмгэг судлаач нийт 200 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Сургалтанд Италийн Тор Вергата их сургуулийн эмнэлгийн лабораторийн тэнхимийн эрхлэгч, Эмнэлзүйн биохими болон молекул биологийн профессор, ОУ-ын лабораторийн анагаах ухааны холбооны гишүүн профессор Сергео Вернадини, БНХАУ-ын Snibe компанийн Бүс хариуцсан менежер хатагтай Хэлен нар урилгаар оролцож итгэл, танилцуулга хийлээ.

Сургалтад дараах сэдвүүдээр илтгэл тавигдсан. Үүнд:
  1. “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн дааврын зохицуулга”- Б.Цэдмаа, ШУ-ы магистр, Зөвлөх зэргийн эмч
  2. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд амьдралын чанарт нөлөөлөх нь”- Г.Баясгалан, АУ-ы доктор
  3. “Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн биомаркерууд” – Д.Мөнхцэцэг, АУ-ы доктор, дэд профессор
  4. “Преэкламсийн биомаркерууд:PIGF, s-FLt-1” – Ц.Үржиндэлгэр, АУ-ы доктор, Зөвлөх зэргийн эмч
  5. Умайн хүзүүний хавдрын маркер:SCCA” – Г.Байгалмаа, ШУ-ы магистр
  6. “Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хавдрын маркерууд:CA-125, CA-15-3, HER2, HE4” – А.Эрдэнэжаргал, ШУ-ы магистр, Тэргүүлэх зэргийн эмч
  7. “Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” – Н.Нансалмаа, АУ-ы доктор
  8. “Clinical Laboratory Perspectives in Disorders of Sexual Development and Primary Aldosteronism” – Сергео Вернадини, профессор, Итали улс
  9. SNIBE компанийн сүүлийн үед нэвтрүүлж буй биомаркерууд” – Хэлен, БНХАУ.

“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн оншилгоо, эмчилгээний хяналтын биомаркерууд” сэдэвт олон улсын сургалт нь өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэг, нөхөн үржихүйн эрхтнүүдийн хавдарын оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулахад биомаркерийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтын явцад эмч нар асуулт асууж идэвхитэй оролцсон ба лекторууд практикаас улбаалсан асуулт тавьж идэвхитэй оролцсонд талархал илэрхийлж байсан.

Цахимаар оролцсон эмч нар мөн сургалтын эхнээс бүрэн ирцтэй оролцож, сургалтын төгсгөлд талархсанаа илэрхийлж байснаас дүгнэхэд эмч, мэргэжилтнүүдийн хүсэн хүлээж байсан, эмнэлзүйн чухал сургалт боллоо.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.