Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | ҮНДЭСНИЙ IV ЗӨВЛӨГӨӨН
16492
page-template-default,page,page-id-16492,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

ҮНДЭСНИЙ IV ЗӨВЛӨГӨӨН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Монгол улсын засгийн газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулахаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ” сэдвийн дор Нөхөн үржихүйн эрүүл мэнд IV зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, НҮБХАС, НҮБ/ХС, ДЭМБ, АХБ зэрэг олон улсын байгууллагууд, МЭБЭЭНХ, ЭХЭМҮТ, Амаржих газрууд, ЭНЭҮТ-II, ЭМХТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд, өрх, сум, нарийн мэргэжлийн эмч нар, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 180 төлөөлөгч оролцлоо.

Оролцогчдын 130 нь цахимаар, 50 нь танхимаар оролцож эх хүүхэд, нөхөн үржихүйн тусламжийн талаар 10 илтгэл сонсон, бүлгээр ажиллан ирэх 4 жилд засгийн газраас хэрэгжүүлэн ажиллах арга хэмжээний төлөвлөгөөнд санал солилцов.

Идэвхтэй оролцсон, үнэтэй санал хэлэлцсэн та бүхэнд баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе.