Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | МЭБЭЭНХ-ны V их хурал
16752
page-template-default,page,page-id-16752,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

МЭБЭЭНХ-ны V их хурал

Холбооны тайлан сонгуульт V их хурал 10 дугаар сарын 29-ний өдөр, Holiday Inn зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Их хуралд тус холбооны 40 гаруй салбар зөвлөл буюу ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, амаржих газрууд, хувийн хэвшлийн эмнэлгүүд, 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл болсон нийт 139 төлөөлөгч оролцов. Төлөөлөгчдийн дунд тус холбооны Хүндэт Ерөнхийлөгч Г.Пүрэвсүрэн, Ардын эмч Б.Үйлст, Б.Бүлтэн нар, Гавьяат эмч Д.Дариймаа, Т.Эрхэмбаатар, С.Хишгээ, Б.Цэдэнхорол, Батмөнх, Л.Ганболд, Я.Дашпагма, Д.Дэлгэрсайхан, Ш.Цэрэнсамбуу, Эрүүлийн хамгаалахын гавьяат ажилтан И.Даваадорж, Я.Буянжаргал нар хүрэлцэн ирж оролцов.

Холбооны тэргүүн Б.Цэдмаа хурлыг нээж, 5 жилийн тайлангаа тавив. Нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилсэн “Холбооны дүрэм”-ийг холбооны зөвлөх И.Даваадорж танилцуулан нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав. Холбооны дүрмийн дагуу ирэх 3 жилийн хугацаанд ажиллах Шинэ тэргүүнд О.Батсүх, Ц.Үржиндэлгэр, Э.Лхагва-Очир нар нэр дэвшин өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нийт төлөөлөгчдийн 47 хувийн саналаар Ц.Үржиндэлгэр сонгогдлоо.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүнд 38 эмч гишүүн нэр дэвшсэнээс нийт төлөөлөгчдийн санал хураалтаар Э.Лхагва-Очир, Д.Мөнхцэцэг, Ц.Батболд, С.Нармандах, Д.Цэцэгээ, С.Хишгээ, Г.Баттулга, Э.Одхүү, Р.Октябрь, Х.Цолмон, А.Мөнхбаатар, Я.Хишигсүрэн, Б.Цэвэлмаа, Т.Амартүвшин нар сонгогдов.

Хурлын үеэр эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх ажил хөдөлмөр, идэвх зүтгэлээрээ шалгарсан Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн хамт олон ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч Л.Долгоржав ШИЛДЭГ ЭМЧ-ээр шалгарсанд тус бүр цом, мөнгөн шагнал гардуулав. Мөн ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр Увс аймгийн НЭ-ийн эмч Д.Дөлбаяр, Өмнөговь аймгийн эмч Шинэсар, Дундговь аймгийн НЭ-ийн эмч Долгор, Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдгээр БГД-ийн эмч Г.Дэлгэрмаа, Влабур эмнэлэгийн эмч Б.Азжаргал, Хөвсгөл аймгийн эмч Б.Очирмаа, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч Т.Мөнхбат нар шагнууллаа.Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр Дорнод аймгийн эмч Б.Алтанцэцэг, Ховд аймгийн эмч Б.Нансалмаа, ХАГТМЭ-ийн Д.Цэцэгээ нар, “Тэргүүний залуу эмч” медалаар ЭНЭҮТ-2-ийн эмч Б.Марал-Эрдэнэ, Интермед эмнэлгийн эмч Ө.Баярбат, Булган аймгийн Хутаг Өндөр сумын ЭМТ-ийн эмч Туяацэцэг нар шагнагдаж үнэмлэх тэмдэгийг нь гардууллаа.

Их хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт төлөөлөгч нартаа баярлалаа.

Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛ-д ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хамтран ажилласан Нанофарм ХХК, Берлин Хими Минерани, Гедеон Рихтер, Монгол Эм Импекс Концерн, Тайёо Таун ХХК, Денк Фарм, Монгол Фарм Дистрибюшн компанийн хамт олонд талархалаа илэрхийлье.