Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | 2022 оны зэргийн шалгалт зохион байгуулах тухай мэдээлэл
16398
post-template-default,single,single-post,postid-16398,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

2022 оны зэргийн шалгалт зохион байгуулах тухай мэдээлэл

01 Feb 2022 оны зэргийн шалгалт зохион байгуулах тухай мэдээлэл

ЭМС-ын 2019 оны 11 сарын 15-нд батлагдсан А/513 тоот Журам шинэчлэн батлах тухай (мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох) тушаал гарсантай холбоотойгоор 2022 онд эмч нарын мэргэшлийн зэргийн шалгалт 2 янзаар зохион байгуулагдана.

Шалгалт ЭМХТ-өөс баталсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04 сарын 15-наас 05 сарын 15-ны хооронд зохион байгуулагдана.

  • Одоо байгаа мэргэшлийн зэргээ шинэчлэн хамгаалах
  • Шатлал ахиулан мэргэшлийн зэрэг хамгаалах

I. Одоо байгаа мэргэшлийн зэргээ давтан хамгаалах

2015 оноос өмнө “Ахлах”, “Тэргүүлэх” зэрэг хамгаалсан эмч нар мэргэшлийн зэргээ давтан хамгаална. Энэ хэлбэрт хамрагдах эмч нар:

  • “Ахлах” зэргийг шинэчлэн бататгах эмч нар
  • Одоо “Тэргүүлэх” зэрэгтэй, гэхдээ мэргэшлээрээ ажилласан жил нь 25 жил хүрээгүй (өөрөөр хэлбэл зөвлөх зэргийн нийтлэг шалгуурт хүрээгүй) эмч нар

Давтан хамгаалах эмч нарын шалгалтыг сүүлийн 5 жилийн ажлын тайлан, хамгаалах зэргийн “Тусгай шалгуур”-аар ТАЙЛАН ХАМГААЛАХ хэлбэрээр зохион байгуулагдана.

II. Шатлал ахиулах мэргэшлийн зэрэг хамгаалах

  • “Ахлах”, “Тэргүүлэх” зэргийн нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан эмч нараас ОНОЛ, ДАДЛАГА шалгалтын хэлбэрээр зохион байгуулагдана.
  • “Зөвлөх” зэргийн нийтлэг болон тусгай шалгуур хангасан эмч нараас Тайлан хамгаалах хэлбэрээр зохион байгуулна.

COVID19-ын нөхцөл байдалтай холбоотой хөдөлгөөн орж болзошгүй тул бэлтгэлээ ханган ажиллана уу.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.