Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Зэргийн шалгалтанд бүрдүүлэх материал
16400
post-template-default,single,single-post,postid-16400,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Зэргийн шалгалтанд бүрдүүлэх материал

01 Feb Зэргийн шалгалтанд бүрдүүлэх материал

2022 оны зэргийн шалгалтын бүртгэл хийх тухай

  1. Бүртгэлийг цахимаар буюу Google Forms ашиглан бүртгэл хийнэ. Иймд эмч бүр өөрийн gmail хаягтай байх шаардлагатай ба өөрийн gmail хаягаар орж бүртгүүлнэ.
  2. Материалыг бэлнээр хүлээн авахгүй.
  3. Бүртгэл 2022 оны 2 сарын 1-нээс 15-ны өдрийн 17 цаг 00 минут хооронд явагдана. (бүртгэлийн холбоосыг 2022-01-31-нд зарлана)
  4. Холбогдох материалуудыг сканердаж хавсаргана. Үүнд:
    4.1. Иргэний үнэмлэхний хуулбар (зөвхөн нүүр тал)
    4.2. Мэргэшлийн дипломын хуулбар (резидент төгссөн диплом)
    4.3. Эмчлэх эрхийн лизензийн хуулбар
    4.4. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхний хуулбар
    4.5. 3*4 хэмжээний фото зураг (сүүлийн 6 сар доторх)
    4.6. НДД-ийн хуулбар (эхний зурагтай болон сүүлийн бичлэг бүхий хуудас)
  5. Мэргэшлийн зэргийн шалгалтанд орохыг хүссэн хувийн өргөдөл (ЭМХТ-ийн цахим хуудсанд байгааг татаж авч бөглөнө )
  6. Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (ЭМХТ-ийн захирлын шийдвэрээр батлуулсан загвараар, ЭМХТ-ийн цахим хуудсанд байгааг татаж авч бөглөнө, сканердэж хавсаргана.)
  7. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт (сканердаж хавсаргана)
  8. Биелүүлсэн багц цаг (2017-2019 оны жил тутмын 6 багц цагийн 2/3 нь эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр). Гэрчилгээнүүдийг сканердаж хавсаргана.
  9. Тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичгүүд. (МЭБЭЭНХ болон ЭМХТ-ийн цахим хуудсанд байгаа “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг тус бүрийн ТУСГАЙ ШАЛГУУРыг харах)

МЭБЭЭНХ

Ахлах зэрэг | Тэргүүлэх зэрэг | Зөвлөх зэрэг

No Comments

Sorry, the comment form is closed at this time.