Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшлийн зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
16439
post-template-default,single,single-post,postid-16439,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшлийн зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

16 May Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшлийн зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2022 оны мэргэшлийн зэргийн шалгалт 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 13-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг онол болон дадлага шалгалт, тайлан хамгаалалтаар үнэлэв. Шалгалтыг мэдээлэл технологийн Мексим консалтинг компани болон ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг түшиглэн явууллаа.

Хүрээ амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ, тасгийн эрхлэгч Б.Гантөгс, Амгалан амаржих газрын амбулаторийн эрхлэгч Л.Долгоржав, Дорнод аймгийн БОЭТ-ийн тасгийн эрхлэгч Д.Саранцэцэг нар “Зөвлөх” зэргийг амжилттай хамгаалав.

“Тэргүүлэх” зэргийг амжилттай хамгаалсан 15 эмчийн 8 нь орон нутгийн, 7 нь Улаанбаатар хотынх, “Ахлах“ зэрэг хамгаалсан 33 эмчийн 13 нь орон нутгаас, 12 нь лавлагаа тусламжийн төв болон төрөлжсөн мэргэжлийн амаржих газрын, 2 нь АШУҮИС-ийн, 7 нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд байна.

Хамгийн алслагдсан аймгийн орон нутгийн эмч нарыг дурьдвал Т.Жанболат (Баян-Өлгий), Б.Сэргэлэн (Говь-Алтай), хамгийн өндөр оноо авсан эмч нарыг дурьдвал Ч.Батсүрэн (АШУҮИС), Ш.Алтантуяа (ЭХЭМҮТ), Ц.Солонго (Дархан), Я.Хишигсүрэн (ЭХЭМҮТ), М.Камара (ЭХЭМҮТ), Ч.Хонгорзул (ААГ), Д.Болормаа (ЭХЭМҮТ), Д.Цэцэгээ (ХАГ), Д.Саранцэцэг (Дорнод), Л.Долгоржав (ААГ), Б.Гантөгс (ХАГ) нар байлаа.

Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн зэрэг амжилттай хамгаалсан нийт 60 эмч нартаа халуун баяр хүргэн ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Мэргэжлээ, салбараа хөгжүүлж, хамгаалж яваарай!

No Comments

Sorry, the comment form is closed at this time.