Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны (AOFOG) 27-р чуулган зохион байгуулагдлаа.
16442
post-template-default,single,single-post,postid-16442,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны (AOFOG) 27-р чуулган зохион байгуулагдлаа.

30 May Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны (AOFOG) 27-р чуулган зохион байгуулагдлаа.

Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны (AOFOG) 27-р чуулган Индонезийн Бали хотноо 5 дугаар сарын 23-26 өдрүүдэд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Чуулганд нийтдээ Азийн 22 орны 2000 гаруй төлөөлөгчид эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх мэдлэг, туршлагаа солилцон идэвхтэй оролцлоо.

Чуулганд Олон улсын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (FIGO)-ны шинэ ерөнхийлөгч Jeanne Conry оролцон мэндчилгээ хүргэхдээ дэлхийн эмэгтэйчүүдийг эрүүл байлгахын төлөө сурсан мэдсэн бүхнээ улс бүр хоорондоо хуваалцаж хамтдаа хөгжихийн төлөө ажиллахаа онцлон хэлэв.

Манай улсаас 18 эмч төлөөлөгч оролцсон ба төлөөлөгчдийн багт Монгол улсын гавьяат эмч Д.Дариймаа, Я.Дашпагма, Д.Дэлгэрсайхан нар, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, Орхон аймаг, Улсын 2-р төв эмнэлэг, Үржин, Хаппи фамили, Влабур, АСЭ, Санусмед, Номундагина, Энх төрөхүй, Энхсаруул хувийн эмнэлгийн эмч нар байлаа.

AOFOG-ийн “Шилдэг залуу эмч”-ээр шалгарсан Монголын эх барих
эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны гишүүн ЭХЭМҮТ-ийн дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Чинзориг, Өргөө амаржих газрын их эмч С.Мөнхцацрал, Орхон аймгийн БОЭТ-ийн их эмч Б.Дэлгэрцогт нар илтгэлээ амаар хэлэлцүүлэв. Мөн АШУҮИС-ийн докторант Б.Азжаргал аман илтгэл тавьж идэвхтэй оролцлоо.

Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоодын дунд үйл
ажиллагааны идэвхтэй байдлаараа Монголын эх барих эмэгтэйчүүдийн холбоо нь 12-р байранд эрэмбэлэгдэж байгааг дуулгахад таатай байна.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.