Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
16509
post-template-default,single,single-post,postid-16509,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

19 Aug Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны тэргүүн Б.Цэдмаа, гүйцэтгэх захирал Ц.Үржиндэлгэр, зөвлөх И.Даваадорж, нарийн бичгийн дарга Г.Оюунцэцэг, Монголын эм импекс корцерны гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ, зөвлөх Саран, төлөөлөгч эмч Н.Эрдэнэсанж, Энэтхэг дэх эмийн үйлдвэрийн RP international LLC-ийн гүйцэтгэх захирал Ashvin Gurjar, маркетингийн захирал Abhijit Gurjar нар уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар дэлхийн шинэчлэгдсэн стратеги (2016-2030)-ийн гол зорилтын нэг ЭСЭН МЭНД АМЬДРАЛ-ын тулгуур эмэгтэйчүүдийн архаг, суурь өвчнийг илрүүлэн эмчлэх нь эрүүл жирэмсэн, эсэн мэнд амаржихуйн үндэс, нийт хүн амын тогтвортой өсөлтийг хангах нөхцөл болж байгааг чухалчлан ярилцав. 

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуйг дэмжих зорилгоор Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, Монголын эм импекс корцерн хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд МЭБЭЭНХ болон МЭИК хамтран сургалт, хөтөлбөр зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагааг дэмжин хамтрах, төслийн хүрээнд бүтээгдэхүүний мэдээллийг Улаанбаатар болон улс орон даяар мэдээлэх хэрэгжүүлэх, олон улс, дотоодын хурал зөвлөгөөнд хамтран оролцох зэрэг харилцан үүрэг хүлээн ажиллахаа санал нэгтэй зөвшилцөв.

Хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, өндөр үр дүнтэй байх болтугай.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.