Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-д шинээр сонгогдох нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
16530
post-template-default,single,single-post,postid-16530,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-д шинээр сонгогдох нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

14 Oct Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-д шинээр сонгогдох нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-д шинээр сонгогдох нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна. 

  1. МЭБЭЭНХ-ны идэвхтэй  гишүүн байх;
  2. Боловсролын эсвэл мэргэшлийн зэрэгтэй;
  3. Хамт олныхоо дунд нэр хүндтэй, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, багаар ажиллах болон зохион байгуулах чадвартай;
  4. Холбооноос зохион байгуулж байгаа ажилд оролцдог, холбооны нэрийн өмнөөс гадаад, дотоодын их, бага хуралд оролцож илтгэл тавьж, үг хэлж байсан, “Эх нярай-Эсэн мэнд” сэтгүүлд материал хэвлүүлж, хэвлэн гаргахад оролцож байсан;
  5. Холбооны санхүүг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан, гишүүнчлэлийн татвараа тогтмол төлдөг;
  6. Холбооноос зохион байгуулж буй ажилд идэвх, санаачлагатай оролцох, Удирдах зөвлөлийн хуралд тухай бүр оролцох боломжтой байх;
  7. Холбооноос хариуцуулж өгсөн ажлыг тухай бүр гүйцэтгэж, тайлагнах чадвартай байх;
  8. Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх.

Жич:Удирдах зөвлөлд нэр дэвшигч нь Анкет, CV болон дээрх шаардлага тус бүрийг хангасан тухай танилцуулгыг бичиж, нотлох баримтуудыг хавсарган ажлын албанд ирүүлнэ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.