Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ” шалгаруулах шалгуур
16532
post-template-default,single,single-post,postid-16532,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ” шалгаруулах шалгуур

14 Oct Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ” шалгаруулах шалгуур

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”-ийг дараах шалгуураар шалгаруулна.

  1. МЭБЭЭНХ-ноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцдог, жил бүр ажлын тайлан бичиж, гишүүдээрээ хэлэлцүүлдэг байх; 
  2. Салбар зөвлөлийн хурлаар даргаа сонгодог,  дарга нь тогтвор суурьшилтай ажилладаг, үйл ажиллагаа нь тогтмолжсон байх;
  3. Салбар зөвлөлийн гишүүдийн бүртгэлийг хөтлөн, жил бүр баяжилт хийж, холбоонд ирүүлдэг байх;
  4. Эмч нарын үйл ажиллагаа, эмчийн ёс зүйтэй холбоотой нотлогдсон гомдол гараагүй,  эх, нярайн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлт нь жил бүр сайжирсан, тухайн жилд эхийн эндэгдэл гаргаагүй байх;
  5. Сүүлийн 5 жилд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд оношилгоо, эмчилгээний шинэ арга, аргачлал нэвтрүүлсэн,  оновчтой санаачлага гаргасан байх ( хэвлэгдсэн тайлан, шинэ бүтээлийн гэрчилгээний хуулбар эсвэл байгууллагын тодорхойлолт);
  6. Салбар зөвлөлийн гишүүдийн мэргэшил, мэдлэг ур чадвар жил бүр сайжирсан, нийт гишүүдийн 40 ба түүнээс дээш хувь нь боловсролын болон мэргэшлийн зэрэгтэй байх;
  7. Салбар зөвлөлийн гишүүдээс эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр олон улсын болон аймаг, бүс, үндэсний хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд судалгаа, шинжилгээний болон бусад өгүүлэл нийтлүүлсэн байх,
  8. Гишүүдийн татварыг жил бүр бүрэн тушаасан байх.

Жич: Дээрх шалгуур тус бүрийг хангасан тухай танилцуулгыг бичиж, нотлох баримтуудыг хавсарган ажлын албанд ирүүлнэ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.