Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах шалгуур
16534
post-template-default,single,single-post,postid-16534,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,no_animation_on_touch,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах шалгуур

14 Oct Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах шалгуур

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ ЭМЧ”-ийг дараах шалгуураар шалгаруулна.

  1. Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эх барих, эмэгтэйчүүд судлалаар мэргэшиж, 8 ба түүнээс дээш жил тогтвортой  ажиллаж байгаа 
  2. Сүүлийн 5 жилд боловсролын зэрэг, эсвэл мэргэшлийн зэрэг хамгаалсан
  3. Хамт олныхоо дунд нэр хүндтэй, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, багаар ажиллах чадвартай байх 
  4. Холбооны гишүүн байх, холбооноос зохион байгуулж байгаа ажилд идэвх, санаачлагатай оролцдог, дэмжиж ажилладаг байх
  5. Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр олон улсын болон аймаг, бүс, үндэсний хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн, эсвэл гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд судалгаа, шинжилгээний болон бусад өгүүлэл нийтлүүлсэн байх
  6. Сүүлийн 5 жилд оношилгоо, эмчилгээний шинэ арга аргачлал  нэвтрүүлсэн байх

Жич: Салбар зөвлөл бүр дээрх шалгуурыг бүрэн хангасан 1 эмчийг “Шилдэг эмчид” нэр дэвшүүлэн, шалгуур тус бүрийг хангасан тухай танилцуулгыг бичиж, нотлох баримтуудыг хавсарган ажлын албанд ирүүлнэ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.