Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
16769
post-template-default,single,single-post,postid-16769,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

06 Dec ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (МЭБЭЭНХ)-ны
гүйцэтгэх захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эх барих, эмэгтэйчүүд судлалаар мэргэшил эзэмшсэн, мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх,
  • Тогтвор суурьшилтай ажиллах,
  • Боловсролын эсвэл мэргэшлийн зэрэг хамгаалсан, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, багаар ажиллах чадвартай байх,
  • Зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх,
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайтай байх,
  • Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

Гүйцэтгэх ажлын үндсэн чиглэл

  • Холбооны дүрэм, зорилго, зорилтын дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, ажлын албыг ахлан ажиллах,
  • Холбооны үйл ажиллагааны жил, улирлын төлөвлөгөө, бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр, удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих,
  • Холбооны үйл ажиллагааг Дэлхийн болон Ази далайн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоотой уялдуулж зохион байгуулах, төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах,
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын эрх ашгийг хамгаалах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт, судалгаа шинжилгээ болон бусад үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог хангах, зохион байгуулах,
  • Холбооны санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл
  • Анкет ( CV )
  • Ажил байдлын тодорхойлолт

Гүйцэтгэх ажлын чиглэлийг зөвшөөрч, тавигдах шаардлагыг хангасан эмч, мэргэжилтэн дээрх баримт бичгийг бүрдүүлж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагаас өмнө Өргөө амаржих газарт байрлах ажлын албанд ирүүлнэ үү.

Холбооноос томилогдсон ажлын хэсэг материалаа ирүүлсэн
мэргэжилтнүүдтэй ярилцлага хийж шалгаруулна.


Холбоо барих утас: 99295970, 99192744

МЭБЭЭНХ

No Comments

Sorry, the comment form is closed at this time.