Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо | МЭБЭЭНХ 2022 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.
16773
post-template-default,single,single-post,postid-16773,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

МЭБЭЭНХ 2022 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

22 Dec МЭБЭЭНХ 2022 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

МЭБЭЭНХ нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН”-ээ хийж, “ОНЫ ШИЛДЭГ”-ээр шалгарсан эмч нараа шагнаж урамшуулав. Энэ удаагийн цэнгүүнийг Ш.Цэрэнсамбуу даргатай Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич, АУ-ы доктор, профессор Б.Жавын нэрэмжит “АВРАЛ ТҮГЭЭГЧ- ЭРДЭНИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ” -ийн эзнээр ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн төрөх тасгийн эрхлэгч, Зөвлөх зэргийн эмч Ж.Энхтуяа, МУ-ын Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн Т.Эрхэмбаатарын нэрэмжит “ШИЛДЭГ ЭМЧ-СУДЛААЧ”-аар Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, АУ-ы доктор, Зөвлөх зэргийн эмч Ц.Батболд, МУ-ын Ардын эмч Б.Бүлтэнгийн нэрэмжит  “ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ” эмчээр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэргийн эмч Б.Дашдэмбэрэл, Дорнод аймгийн БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн Ахлах зэргийн эмч О.Одсүрэн нар, “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч, Зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав нар тус тус шалгарч шагнагдав.

2022 оны шилдэгүүдийг шалгаруулах номинацийн шалгаруулалтад оролцсон аймаг, нийслэлийн салбар зөвлөл, нийт эмч нартаа ажлын амжилт хүсэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Шинэ жилийн цэнгүүний үеэр МЭБЭЭНХ нь Монгол улсын хүний гавьяат эмч Д.Цэрэндаваа, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Бат-очир нарт хүндэтгэл үзүүлж,  алдаршуулав.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.